ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ

By 2013-03-23Мэдээ

Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн шаардлага, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээгээ ил тод нээлттэй, шуурхай, хүнд сурталгүй, найдвартай, тасралтгүй хангах зорилгоор Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг 2017 оны 05 дугаар сарын 01 өдрөөс компанидаа эхлүүлээд байна. Чанарын менежментийн тогтолцоо нь бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үр ашигтай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн шилдэг загвар юм.

Бид уг тогтолцоог нэвтүүлснээр маш олон нэр төрлийн бараа, материалыг Олон Улсын стандартаар тодорхойлсон контейнерүүдийн тусламжтайгаар агаар, тэнгис болон газрын тээврээр дэлхийн аль ч өнцөгт саадгүй тээвэрлэдэг үлгэр жишээ тээвэр, ханган нийлүүлэлтийн компани болох юм.

ISO 9001 удирдлагын тогтолцооны давуу талууд юунд байдаг вэ?

  • Зах зээл дээр өрсөлдөх чадвар өснө
  • Чанарын үр дүнтэй удирдлага нь таны хэрэгцээг бүрэн дүүрэн хангана
  • Ажлын үр дүнтэй арга барилууд нь таны цаг, хөрөнгө болон нөөцийг хэмнэнэ
  • Ажиллагсдын тав тухтай, тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдэнэ
  • Үйлчилгээний чанар нэмэгдсэнээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ
  • Дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулснаар салбартаа тэргүүлэх компани болно

Leave a Reply