Хүний нөөц

Шаардлага хангасан ажил горилогчид anujin@steppelink.mn хаягаар CV-гээ илгээнэ үү.

 

Одоогоор зарлагдсан ажлын байр байхгүй байна.

 

Бид ажилчдынхаа ажиллах таатай орчинг бүрдүүлэхийн тулд үргэлж шинийг санаачилж, тогтмол анхаарал тавин ажилладаг.

Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, гэр бүлээ батлуулах, шинэ хүүхэдтэй болох, гэнэтийн осол аюул, гачигдал тохиох зэрэгт мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.
Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг.
Ажилтан бүр компаний номын сангаас мэргэжлийн болон танин мэдэхүйн олон төрлийн номуудаас захиалан уншиж, мэдлэг оюунаа дээшлүүлэх боломжтой.
Ажилчдаа жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг.
Ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, сагсан бөмбөг, ширээний теннис, фитнес зэрэг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэн өгдөг.
Жил бүр нийтийг хамарсан хөгжилтэй амралт зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.