Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд “Интер Релианс Ложистик” ХХК хоёр дах жилдээ оролцож байна

By 2014-07-15Мэдээ

Уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологи, үйлчилгээг танилцуулдаг Mongolia Mining 2018 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 сарын 6-нд 8 дах жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Манай байгууллагын охин компани Интер Релианс Ложистик ХХК тус үзэсгэлэнд химийн бодис, хуванцар түүхий эдийн борлуулалтаар тэргүүлэгчдийн нэг Телко компанитай хамтран 2 дах жилдээ амжилттай оролцлоо.

Уул уурхайн тоног төхөөрөмж, химийн бодисын ханган нийлүүлэгчийн хувьд бид энэ жилийн үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Тухайлбал, үйлдвэрлэлд ашиглагдсан усыг цэвэршүүлэх бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн явцад үүсдэг хөөсрөлтийг бууруулагч гэх мэт шинэлэг технологийг санал болгохын сацуу уул уурхайн томоохон компаниудын өргөнөөр ашигладаг Escaid 110, хүхрийн хүчил, зэвэрдэггүй ган төмөр зэрэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэн танилцуулж байгаа юм.

Leave a Reply