Бид OHSAS18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлж байна

By 2013-04-21Мэдээ

Бид ОШМИ ХХК-тай хамтран OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг компанидаа эхлүүлээд байна. ОШМИ нь АНУ-д төвтэй, дэлхийн 30 гаруй оронд салбартай ХАБЭА-н олон улсын сургалтын байгууллага болох OSHAcademy-ын Монгол дахь албан ёсны сургагч байгууллага юм. Тиймээс тус байгууллагын зүгээс манай үйл ажиллагааны чанарт хөндлөнгөөс тогтмол хяналт хийж, заавар зөвлөгөө өгч ажилладаг.

Энэхүү тогтолцоо нь аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо бөгөөд олон улсын түвшинд хэрэгждэг стандартын шаардлагууд юм.

Бид үйлчлүүлэгч, худалдан авагч, хамтран ажиллагч болон ажилтнуудаа компанийн үнэт зүйлс гэж үздэг бөгөөд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлсэн хариуцлагатай ханган нийлүүлэлт, тээврийн компани юм.

Leave a Reply